logo
Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь

Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь

2017/07/04

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрах болно. Үүнд:

Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):

  1. Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
  2. Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын  11-13ны өдөр
  3. Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  4. Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  5. Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  6. Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):

Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш