Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрах болно. Үүнд:
Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):
- Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
- Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын 11-13–ны өдөр
- Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
- Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
- Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
- Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.
Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.
Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):
Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.