МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө.
Тэрээр “Би иргэнийхээ хувьд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Энэ сонгууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалттай Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ урт удаан хугацааны явцад иргэдээ талцуулж хуваах, элдэв хар, бор сурталчилгаа хийх, хууль бус үйл ажиллагаа явуулах байдал дэндүү их байлаа. Энэ бүгдийн ард иргэд маань талцах, хуваагдах байдал бий болж байгаад харамсч байна. Би эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Үүнийг сонгогч олон түмэн маань мэднэ. Би эв нэгдлийг эрх мэдэл, албан тушаалаас ч илүүд эрхэмлэдэг. Иргэдээ талцуулан хувааж байгаа сонгуулийнхаа ажлыг өндөрлүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаар Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр сонгох эрхээ эдлэх ёстой. Гэтэл зарим улс төрийн хүчний зүгээс иргэдийн сонгох эрхэнд халдах оролдлого хийж байна. Жишээлбэл, би “Намайг сонгоорой” гэж сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа хэлбэл хууль зөрчсөн үйлдэл болно. Гэвч зарим улс төрийн хүчин цагаан хуудас сонгохыг уриалж сонгогчдын эрхэнд халдаж байна. Иргэдийн хэнийг сонгох вэ гэдэг хаалттай, нууц байх эрхэнд нь халдаж байгаад харамсч байна. Тиймээс иргэд эрхээ эдэлж өөрийнхөө хүсч байгаагаар сонголтоо хийх нь зүйтэй. Мөн энэ сонгуулийн ирц бүрэн дүүрэн болж өнөөдөр өндөрлөөсэй гэж хүсч байна. Монголчууд наадмын маргааш намар гэж ярьдаг. Зун эхэлсэн сонгууль намартай золгон сунжирч удааширах нь зохимжгүй. Тиймээс наадмын наана сонгуулиа сайхан өндөрлүүлэхийн тулд сонгогч олон түмэн маань сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол түмэндээ морь нь хурдан, бөхчүүд нь баяртай, харвасан сум нь онч мэргэн байж дэлгэр сайхан наадахыг ерөөл дэвшүүлье” гэв.