Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 11-13-нд ОХУ-ын Москва хотноо болох Олон улсын цэргийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцоно.