logo
Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо

Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо

2017/08/24

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 23-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хүсэлт гаргасан “Дархан үйлдвэрлэл, технологиийн парк”, Орхон аймагт мөн ийм хүсэлт гаргасан “Эрдэнэт технопарк” ХХК-иудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олголоо.

Эдгээр төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, улмаар орон нутгийн хөгжлийг дэмжих нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш