logo
Б.Ганхуяг: Иргэд ногдол ашиг гэж бэлэн мөнгө тараахын эсрэг байр суурьтай байна

Б.Ганхуяг: Иргэд ногдол ашиг гэж бэлэн мөнгө тараахын эсрэг байр суурьтай байна

2019/04/19

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болох гэж буйтай холбоотой тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тус компани Засгийн газраас иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн нэгж хувьцаанд 25 төгрөг олгохгүй байхаар шийдвэрлэж, уг мөнгийг томоохон төслүүд буюу төмөр замын төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрджээ.

Энэ талаар тус компани цахим хуудсаараа дамжуулан санал асуулга явуулахад 4,000 гаруй иргэн оролцсоны 68 хувь нь "Ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгө" хэмээн саналаа өгсөн талаар Б.Ганхуяг дурдлаа. 

Тодруулбал: "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх үү эсвэл эдийн засагт тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр хандивлах уу гэдэг дээр иргэдийн байр суурь харилцан адилгүй байгаа нь судалдгааны үр дүн гарчээ.

Иймд иргэдийн саналд тулгуурласан бодитой хариултыг авахаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2019 оны 2 дугаар сараас "Иргэн та "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах хөрөнгийг хэрхэн зарцуулах нь зөв гэж бодож байна вэ” санал асуулгыг "erdenestt.mn” сайтаар явуулж байна.

Уг санал асуулга нь хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулах, баялгийн сан бий болгож ирээдүйд өв үлдээх гэсэн 4 асуулгатайгаар явагдаж байгаа юм.

Санал асуулгад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар 30967 мянган иргэн оролцсоноос бэлэн мөнгө хэлбэрээр 4536 /15 хувь/, бүтээн байгуулалтад 9508 /31 хувь/, хөрөнгө оруулалтад 14294 /46 хувь/, баялгийн санд 2334 /8 хувь/ иргэн тус тус 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах нь зүйтэй гэсэн хариулт өгчээ. Өөрөөр хэлбэл, иргэдэд бэлэн мөнгө тараахын оронд төмөр зам болон бусад томоохон төслүүдээ санхүүжүүлэх, эсвэл сургууль цэцэрлэг байгуулах гэх мэт нийгмийн арга хэмжээнд зориулах нь зүйтэй гэсэн байр суурийг судалгаанд оролцогчдын 80 шахам хувь нь илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш