Өнөөдрийн байдлаар /2020.01.23/ Хятад даяар тархаад буй 2019-nCoV коронавирусийн халдвар авсан хүний тоо 570-ыг давж, амь насаа алдсан хүний тоо 17-д хүрсэн талаар “International Business Times” сонин мэдээллээ. Үүнээс Тайланд улсад хоёр, Япон улсад нэг, БНСУ-д нэг, АНУ-д нэг, ОХУ-д хоёр тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Өнөө өглөө 10:00 цагаас эхлэн БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобусуудыг бүрэн зогсоов. Харин АНУ БНХАУ-ын Ухань хотоос ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулж, чиглэлийг нь өөрчлөхөөр төлөвлөж буй.
Мөн БНХАУ-ын Мажуур хотод вирусын тохиолдол бүртгэгдсэн тул Дорнод аймгаар дамжиж Манжуур явах иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй болсон тул иргэд та бүхэн аль болох тус чиглэлд явахгүй байна уу.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний ТӨВ