Эх сурвалж: Asiamining.mn
Өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний импорт 74.5 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх оноосоо 15 орчим хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн зургаан жилийн дээд хэмжээ юм. Блумберг Интеллеженсийн шинжээчид Хятадын коксжих нүүрсний импортыг 74.9 сая тонн болно хэмээн таамаглаж байсан юм. Харин Хятадын нийт нүүрсний импорт 299.7 сая тонн болж, зургаан хувиар өссөн байна.
Арваннэгдүгээр сард коксжих нүүрсний импорт нь огцом нэмэгдсэн ч 12 дугаар сард огцом буурч 1.7 сая тонн болжээ. Үүний 1.57 сая тонныг нь Монгол Улс нийлүүлсэн байна.
Харин Монгол Улсын тухайд өнгөрсөн онд 36.8 сая тонн нүүрс экспортлоод байна.