logo
БНХАУ чиглэлийн бүх нислэг, галт тэрэгний үйлчилгээг зогсоолоо

БНХАУ чиглэлийн бүх нислэг, галт тэрэгний үйлчилгээг зогсоолоо

2020/02/14

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, өнөөдрөөс /2020.02.14/ эхлэн БНХАУ ба Монгол Улс хооронд зорчдог агаарын тээвэр болон төмөр замаар зорчих хөдөлгөөнөөр аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй байх тогтоол гаргалаа. Ингэснээр тус өдрөөс эхлэн хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоох юм.

Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ. Харин БНХАУ-аас гадаадын иргэд Монгол Улс руу нэвтрэх боломжгүй болж байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авах бөгөөд энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцаж, ирсэн тохиолдолд тусгаарлана.

БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгоно.

Сануулахад, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс төрийн болон хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш