Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт ажилтан, албан хаагчдыг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хуваарь, ажлын төлөвлөгөөг баталлаа.
Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хамт олон холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох, шуурхай удирдлагаар хангах, бодит мэдээлэл хүргэх, газар дээр нь хянаж шалгах зэргээр ажиллаж байна.
ХХУЗХ-ийн мэргэжилтан Т.Энх-Амгалан, ХТЦХ-ийн мэргэжилтэн Ш.Чанцалнурмаа нар хуваарийн дагуу ажиллаж байна. Баянгол дүүргийн 1, 6, 9, 14, 17-р хороо, Хан-Уул дүүргийн 9-р хороо, Сүхбаатар дүүргийн 7, 18-р хороодод Санхими ХХК ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж дуусгаад байна. Одоогийн байдлаар Олон овоот ХХК 2 ариутгагчийн хамтаар СӨХ-үүдэд ариутгалыг хийж байна.
Мөн аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 м талбайгаа цэвэрлэх ажилд идэвхтэй оролцож байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба