Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн систем рүү 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авчээ. Системд нийт 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна.
- Web site-д хандсан - 15.300
- Andriod хэрэглэгч - 38.200
- IOS хэрэглэгч - 14.300
- Системээс 1072 хувьцааныхаа тоо ширхэгийг лавласан- 150,000
- Систем рүү логин хийсэн 111.600
- Систем дээр бүртгүүлсэн нийт харилцагчийн тоо - 80.500
- Үүнээс ноогдол ашгийн хэмжээгээ харсан -63.600
- 1800-1072 утсаар мэдээлэл авсан иргэдийн тоо- 3750
- Facebook page хуудсаар мэдээлэл авсан иргэдийн тоо- 4210
ТҮГЭЭМЭЛ 5 АСУУЛТ, ХАРИУЛТ
Асуулт | Хариулт |
Миний хувьцааны тоо ширхэг хэд байна вэ? 40% | Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнээр дамжуулан иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэнэ. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, ЭТТ компанитай холбогдох, санал асуулгад оролцох боломжтой болох юм. |
Нас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу? 30% | ЭТТ компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна. |
Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ? 15% |
|
Ногдол ашиг хэзээ хэдэн төгрөг өгөх вэ? 10% | Ногдол ашгийг 2020 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно. |
Дансаа хаана, яаж нээлгэх вэ? 5% | Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой болсон. Одоогоор 11 брокерийн компани онлайнаар дансаа нээж байна. |
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг компанийн вэб сайт/www.ett.mn/, пэйж хуудас, Эрдэнэс-Тавантолгой апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай.