logo
“Хамтдаа хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна

“Хамтдаа хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна

2020/03/03

Дэлхий дахинд хор хөнөөл учруулж байгаа COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор “Ээж дэлхий” цахим нэгдэл, Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс хамтран “ХАМТДАА ХАМГААЛЬЯ” сэдэвт маск түгээх аянг эхлүүлж байна.

Маскны олдоц ховор байгаа энэ үед “Ээж дэлхий” цахим нэгдлийн уран бүсгүйчүүд Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу маск оёж, зорилтот бүлгийн ээжүүдэд үнэ төлбөргүй түгээх юм.

Энэхүү аянд нэгдэн маск оёх, маск болон маскны материалд мөнгө хандивлах ажилд иргэн бүрийг оролцохыг уриалж байна.

Одоогийн байдлаар нийтдээ 400 орчим мянган төгрөгийн хандив цугларсан бөгөөд оёсон маскаа Хүүхэд хамгааллын төв, Хамгаалах байрнуудад байгаа 100 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдэд хандивлах юм.

Аян: 2020 оны 2-р сарын 28-ны өдрөөс 2020 оны 3 сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Данс: Хаан банк:5014263072 Д.Цэндсүрэн Харилцах утас: 88105683, 99115624

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш