logo
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Гашуун сухайт боомтод ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Гашуун сухайт боомтод ажиллалаа

2020/03/24

Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаныханаас бүрдсэн ажлын хэсэг яг одоо Гашуун сухайт боомтод ажиллаж байна.

Яг одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтэрхэд бэлэн байгаа талаар холбогдох албаныхан /Хилийн цэрэг, МХГ, Гааль, АТҮТ/ танилцууллаа гэж Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш