Ирэх 7 дугаар сард болохоор товлогдоод байсан Токиогийн зуны XXXII олимпын наадам коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан ирэх оны зун хүртэл хойшлогдлоо.
Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдөр IOC буюу Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах, Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар зөвшилцөлд хүрч, Зуны олимпын XXXII наадмыг 2021 оны зун зохион байгуулах болсоноо албан ёсоор зарласан байна.
Энэхүү шийдвэрийг гарахаас өмнө дэлхийн зарим улс орнууд тус олимпын наадмыг төлөвлөгдсөн хуваарийн дагуу зохион байгуулагдвал тамирчдаа оролцуулахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.