logo
Бугын эврийг их хэмжээгээр хадгалж байсан этгээдүүдийг илрүүллээ

Бугын эврийг их хэмжээгээр хадгалж байсан этгээдүүдийг илрүүллээ

2020/04/02

Булган аймаг дах цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд тус аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүллээ.

Мөн тус сумын иргэн Ө өөрийн эзэмшлийн авто гражд 8 ширхэг бугын эврийг тус тус хадгалж байсныг үзлэг хийж, хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш