Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэмт хэрэг өдөр бүр бүртгэгдэж байна.
Тодруулбал, Бат-өлзий сумын 1, 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Экологийн цагдаагийн алба хаагчид тогтмол эргүүл шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн энэ сарын 3-ны үүрээр иргэн Г, Д, П, Г нар тусгай хамгаалалттай газраас хууль бусаар нойтон мод огтлон 400 ширхэг хананы цуулбар унь, хана бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
24.6 дугаар зүйл. Хууль хусаар мод бэлтгэх
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Эх орноо хайрлан хамгаалъя !
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамдаа!