logo
Зайсан толгойн зүүн талын бэлд барилга барих ажлыг таслан зогсоолоо

Зайсан толгойн зүүн талын бэлд барилга барих ажлыг таслан зогсоолоо

2020/04/10

Зайсан толгойн зүүн талын бэлийг ухаж барилга барих гэж байгаа талаарх мэдээлэл хоёр хоногийн өмнө цахим сүлжээнд тархсан. Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс бүх бичиг баримтыг бүрдүүлсэн зөвшөөрөлтэй захиалагч компанийн хүсэлтийн дагуу  барилгын суурийг тавихаар бэлтгэж байгаа талаар хэлж байв.

Хотын Захирагч С.Амарсайхан газар шорооны ажлыг даруй зогсоож, холбогдох компанийн удирдлагуудад яаралтай шаардлага хүргүүлэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албанд даалгасан байна. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас газар шорооны ажлыг яаралтай зогсоож, Зайсан толгойн зүүн талын бэлийг буцаан хэвийн байдалд оруулжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш