Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 10-70 см нимгэрч мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, халиа, тошин, харз, цөн гүйх зэрэг үзэгдэл идэвхижиж мөс хэврэгшиж эхэлсэн тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2020-04-11