Олон жилийн туршлага, чадварлаг мэргэжилтнүүдээрээ Монголын гоо сайхны салбарт өөрийн нэрийг тунхаглаад байгаа “TENGER BELLA BEAUTY” салон хавар цагийн цогц үйлчилгээгээ санал болгож байна.
“Tenger Bella Beauty” салон орчны тохижилт, эрүүл ахуйн шаардлага хангасан стандарт үйлчилгээгээ ижил төст бусад газруудаас ялгарах давуу талтай бөгөөд тус салоны гоо заслын технологичид мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлдгээрээ хэдийнээ олны танил болсон байдаг. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, тохилог тансаг орчныг эрхэмлэдэг бүсгүйчүүд маань “Tenger Bella Beauty” салоноор үйлчлүүлээд гарахад сэтгэл ханамжийг үнэхээр төгс мэдэрдэг ажээ.
“Tenger Bella Beauty” салоны мэсгүйгээр арьс өргөж чангалах, хөгшрөлтийн эсрэг “Ultera hifu 3” аппарат болон эрүүлжүүлэн турааж алжаал тайлах үйлчилгээ бүсгүйчүүдийн сэтгэлд ихэд нийцдэг.
ТУХАЙЛБАЛ, ЭРЧИМТЭЙ ЭРҮҮЛЖҮҮЛЭН ТУРААХ АППАРАТЫГ ТАНИЛЦУУЛЪЯ.
Та 10 хоногийн багцад орсноор:
- Бүх төрлийн таргалалтын 1 шатыг ХАЙЛУУЛЖ задална.
- Турж, төрсний дараах унжиж суларсан арьс гэдсийг чангална.
- Алжаал ядаргаа тайлж эрүүлжүүлнэ.
- 10 хоногт 3 сар дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний өөх, целлюлитийг биеэс эрүүлээр гадагшлуулна. Дээрх тураах аппаратаар үйлчлүүлсний дараа эргэж таргалахгүй бөгөөд цаашид турсаар байдаг онцлогтой.
“Tenger Bella Beauty” салоноос Та дараах үйлчилгээг ямар ч мэсгүйгээр хийлгэх боломжтой. Үүнд:
- Лазер эмчилгээ: Сэвх толбо, хацрын улаан, нүхжилт
- Дерма эмчилгээ: Батгашилт, сэвх толбо, арьсны өнгө сэргээх
- Шивээс: Хөмсөг контур, уруул
- Эрүүлжүүлж галбиржуулан тураах аппарат: Хөх өгзөг өргөх
- Сормуус, маникюр болон бусад үйлчилгээ
- ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ /Өвөл, хавар, зун, намар дөрвөн улиралд хийлгэх боломжтой/ Арьсны өнгө сэргээж, залуужуулна, арьс нүхжилт, батга, сэвх , нөсөө толбо, хацрын улайлт, илүүдэл үс ургалтыг зогсоох (хөл, гар, суга, бикини ) үйлчилгээ
- “V LINE” илүүдэл унжсан арьс чангална, эмзэг мэдрэг арьс хэвийн болгох, арьсыг гэрэлтсэн тунгалаг толигор болгох
- АРЬС ЧАНГАЛАХ “LIFTING” АППАРАТ Энэхүү аппарат нь арьс татах гоо сайхны мэс ажилбартай ижил үр дүнтэй бөгөөд өндөр нягтралттай хэт авиан тусламжтайгаар эд эс сэргээн, унжиж суларсан арьс, булчинг өргөж чангалан, үрчлээ арилгаж, нүүрний хэлбэрийг V хэлбэртэй болгон арьсанд Гиалурон, коллаген идэвхжүүлж толигор булбарай арьстай болоход тусална.
- АРЬС ЭМЧИЛГЭЭ /DRP MICRONEEDLING/ Энэхүү аппарат нь арьс чангалах, батга, нүхжилт, толбо, үрчлээ, арьсны язралт, сорви арилгах үйлчилгээтэй. Арьсны гүнд Америкийн DRP Аппаратны тусламжтайгаар 100% гиалуроны хүчлийг шингээж өгснөөр арьсны коллагеныг дахин сэргээж арьсыг эрүүлжүүлэн залуу, толигор, булбарай гэрэлтсэн мэт болгоно.
- Японы залуужуулах массажны гайхамшигт үйлчлэлийн ид шид нь нас, насны эмэгтэйчүүдийн сонирхлыг ихэд татдаг бөгөөд булчин чангаруулж, арьс өргөн, торгомсог зөөлөн болгож, залуужуулдгаараа давуу талтай. Уг массажны гол онцлог нь мэдрэлийн цэгүүдэд хүрч үйлчилснээр хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг хийгддэг. Биеийн алжаал ядаргаа тайлагдаж, цусны эргэлт сайжран, арьс өнгөлөг толигор болдог. Улмаар хүний биеийн биологийн идэвхт цэгүүд сэргэж, эд эрхтэн, организмын тогтолцоонд нөлөөлж залуужуулах үйлчилгээтэй.
- Нүүр, хүзүү, цээж, дал мөр, гар, хөл хамрагддаг массаж /Америкт үйлдвэрлэгддэг “Le meiux brend”-ын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг/
Дашрамд дурдахад, зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүд маань ч гоо сайхандаа анхаарч тав тухтай тансаг орчинд, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай үйлчилгээнд орох боломжтойг дуулгахад таатай байна. Хэрэв хайртай дотнын хүндээ юу өгөхөө мэдэхгүй, үнэтэй цагаа дэмий үрэн бэлэг хайж байгаа бол та эргэлзэх зүйлгүйгээр Tenger Bella Beauty салоныг зориорой. Тус салоны “Эрхийн бичиг” хамгийн тансаг, хамгийн зөв бэлэг байх болно.
“Tenger Bella” салонд урьдчилан цаг авах
Утас: 80660000
Хаяг: ХУД 11-р хороо, Маршалын гүүрний баруун талд “Тэнгэр велла” хотхон 116-1 тоот.