logo
Хүрэн баавгайн нойтон арьс, аргаль, янгирын эврийг худалдан борлуулахаар завджээ

Хүрэн баавгайн нойтон арьс, аргаль, янгирын эврийг худалдан борлуулахаар завджээ

2020/04/14

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид дараах гэмт хэргүүдийг илрүүллээ.


1.Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт, мөнгө, монет худалдан авах үйл ажиллагаа явуулдаг түрээсийн өрөөндөө иргэн “О” нь химийн хорт аюултай бодис болох 175 грамм мөнгөн ус хадгалаж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2.Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор Амьтны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан /Нэн ховор амьтан/-ны жагсаалтад орсон Цаа буганы эвэр 4 ширхэг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт /Ховор амьтан/-аар жагсаалтад орсон Аргаль хонины эвэр 2 ширхэг, Янгир ямааны эвэр 1 ширхэг, Тас шувууны хөл 2 ширхэг, Саарал чононы 4 ширхэг арьс, Хүрэн баавгайн нойтон арьс, гавлын яс, соёо 3 ширхэг, савар 4 ширхэг ангийн түүхий эдийг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

3.Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн “Е” гэгч нь химийн хорт аюултай бодис болох мөнгөн ус ашиглан алт угааж, хадгалж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

4.Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн “О” гэгч нь химийн хорт аюултай бодис болох мөнгөн ус ашиглан алт угааж, хадгалж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

5. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн “Д” нь Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 24.2 килограмм химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш