logo
Бээлий өмсөхийг уриалж байна

Бээлий өмсөхийг уриалж байна

2020/04/15

Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Монгол Улсад 30 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс тав нь эдгэрч одоогоор 25 өвчтөн тусгаарлагдан эмчлүүлж байна. Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд амны хаалт зүүхгүй байх, гадуур хөл хөдөлгөөн ихсэх хандлага ажиглаж байна. Энэ байдал нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Монголчууд огт тайвширч болохгүй. Иргэн бүр амны хаалтаа зүүж, гарын ариун цэврийг чанд сахих ёстой. БНХАУ-д иргэд нимгэн цайвар бээлий өмсөж халдвараас маш сайн сэргийлж чадсан гэж дүгнэж байна. Мөн ихэнх хаалганы бариулыг зэвэрдэггүй хайлшаар хийсэн байдаг нь нян, халдвар түгээх өндөр эрсдэлтэй гэдгийг иргэд онцгойлон анхаарч гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй" гэлээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш