logo
Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг иргэдийг тусгаарлах зориулалтаар ашиглана

Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг иргэдийг тусгаарлах зориулалтаар ашиглана

2020/04/16

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжид Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргасан.

Яг одоо тус эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин газар дээр нь ажиллаж байна. Эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба бүрэн ашиглалтад оруулахад эхний ээлжинд 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай юм байна.

Удахгүй ашиглалтад орох тус төрөх эмнэлэг 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш