logo
Өмнөговь аймгийн хэмжээнд мал төллөлт 24 хувьтай байна

Өмнөговь аймгийн хэмжээнд мал төллөлт 24 хувьтай байна

2020/04/20

Хаваржилт:

Өмнөговь аймгийн 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 3,0 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, 4 сар гарсаар цас ороогүй салхи шуурга ихтэй байлаа.

Мал төллөлт:

Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 4 сарын 09-ны байдлаар 24.1% нь буюу 282 231 хээлтэгч төллөсөн үүнээс ингэ 10370, гүү 797, үнээ 1058, эм хонь 106 452, эм ямаа 163 554 төллөж, гарсан төл 100 хувь, ботго 10370, унага 797, тугал 1058, хурга 106 473, ишиг 164 184, нийт 282 882 төл бойжиж байна.

Малын хорогдол:

Том малын зүй бусын хорогдол 1215, үүнээс тэмээ 14, адуу 18, үхэр 6, хонь 262, ямаа 915 байна. Өвчнөөр 11 тэмээ, 2 ямаа хорогдсон байна.

Өвс, тэжээлийн нөөц:

Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээлийг бүрдүүлснээс аймгийн нөөцийг хавар задлан, 15 сумын малчин өрх, малын тоо, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг харгалзан 44,3 тн /7552ш/ эрдэс долооц, 600 боодол ногоон тэжээлийн үнийг 100 хувь, 99,04 тн өвсийг 90 хувь, 20,0 тн хивгэн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад олгосон.

2020 оны 1 сараас 4 сар хүртэл 15 сумын ЗДТГазраас 389,4 тн өвс, 168,2 тн тэжээл, 44,3 тн /7552ш/ эрдэс долооцыг татан, малчдад 346,6 тн өвс, 166,4 тн тэжээл, 44,3 тн эрдэс долооцыг үнэгүй болон хөнгөлттэй үнээр тараах ажлыг хийж гүйцэтгэсэн. 2020 оны 4 сарын 8-ны байдлаар аймгийн нөөцөд өвс байхгүй, 70,7 тн хорголжин тэжээлийн нөөцтэй, 15 сумын аюулгүй нөөцөд 114,2 тн өвс, 44,0 тн тэжээлийн нөөцтэй байна.

Отор нүүдэл:

Өөрийн аймгийн 20 өрхийн 13.4 мян толгой мал Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймагт, аймаг дотроо 209 өрхийн 70.9 мян толгой мал өөрийн аймгийн бусад сумдад оторлон өвөлжөөд хаваржиж байна. Хилийн зурваст 173 өрхийн 62.8 мян толгой мал, тусгай хамгаалалттай газар нутагт 616 өрхийн 260.8 мян толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байна.

Цаг хүнд байгаа Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118,3 мянган толгой мал отор нүүдлээр өвөл орж ирсэн. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал өвөл орж ирсэн өвөлжөөд хаваржсан одоо буцах хөдөлгөөн эхэлж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш