Бид англи хэл суралцахдаа англи үгийг цээжлэхэд илүү анхаарал хандуулдаг. Энэ нь бид англи хэл дээр яриа сонсох, унших үед утгыг гадарлах, ойлгох боломжийг олгодог. Гэвч ихэнх хүмүүст ярих, бичих үед хүндрэл учирдаг нь Монгол үгийнхээ англи утгыг цээжлээгүйтэй холбоотой байдаг.
Та англи хэл дээр ярих үед хэлэх гэсэн үгийнхээ англи утгыг 3 секундын дотор тархинаасаа дуудан санаж чадахгүй бол ээрч гацах, улмаар яриагаа ойлгуулж чаддаггүй. Мөн үг санахгүйгээс болж аливаа Монгол утгын ганц англи үгийг байн байн ашиглаж сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүйд хүрдэг.
Англи хэлний үг цээжлэх VocuCard бүтээгдэхүүн нь англи болон монгол үгсийг картын 2 талд бичсэн байдаг ба та англи талыг нь хараад монгол үгийг нь хэлж чадаж байгаа боловч монгол талыг хараад англи үгийг санаж чадахгүй байвал танд дээрх бэрхшээл байна гэсэн үг юм.
Тиймээс англи үгийн монгол утгыг цээжлэхээс гадна монгол үгийнхээ англи утгыг цээжлэхэд VocuCard нь нэн тохиромжтой. Мөн та энэхүү картуудыг ашиглан гэр бүлээрээ тоглоом зохион хөзөр мэт тоглосноор гэр бүлээрээ англи үгийн сангаа баяжуулж, амьд харилцаа, аз жаргалыг бүтээж болно.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/vocucard болон www.vocucard.com хуудсуудаар орж үзэх боломжтой ба шууд онлайнаар захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой юм байна.