УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.04.29/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.
1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Нэгдсэн хуралдааны дараа “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Нэгдсэн хуралдааны дараа “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.