logo
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

2020/04/29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулга хийгдэх аж.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Л.Оюун-Эрдэнэ

2

Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Д.Цогтбаатар

3

Хөрөнгө гаргах тухай

Д.Цогтбаатар

4

Хөрөнгө гаргах тухай

Д.Цогтбаатар

5

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай

Ц.Нямдорж

6

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай

Ц.Нямдорж

7

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай

Ц.Нямдорж

8

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын санаачлан боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай

Ц.Нямдорж

9

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах

С.Чинзориг

10

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Х.Баделхан

11

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Б.Энх-Амгалан

12

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах эрх, олгох тухай

Д.Сумъяабазар

13

Жагсаалт батлах тухай

Ч.Улаан

14

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудлын төлөвлөгөө

15

Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулга

Ч.Хүрэлбаатар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш