logo
Дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

Дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

2020/05/04

“Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийг энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургуулийн бэлтгэл ажилтай өнөөдөр УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дараг, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” танилцлаа. Дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортонд 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг зохион байгуулна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш