logo
Ойгоос нарс, хус модыг зохих зөвшөөрөлгүй үндсээр нь бэлтгэж тээвэрлэсэн хэргийг илрүүлжээ

Ойгоос нарс, хус модыг зохих зөвшөөрөлгүй үндсээр нь бэлтгэж тээвэрлэсэн хэргийг илрүүлжээ

2020/05/05

Ойгоос зулзаган модыг зохих зөвшөөрөлгүй үндсээр нь бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг Булган аймгийн Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, тус аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг “Дүгэрээ нарс” гэх газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн харъяат Б, Б нар нь 155 ширхэг нарс, 98 ширхэг хус зулзаган модыг ойгоос зохих зөвшөөрөлгүй үндсээр нь бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш