logo
ҮБХИС-ийн харьяа “Ном мэдээллийн төв”-ийн шав тавих ёслол боллоо

ҮБХИС-ийн харьяа “Ном мэдээллийн төв”-ийн шав тавих ёслол боллоо

2020/05/05

ҮБХИС-ийн харьяа “Ном мэдээллийн төв”-ийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг барилгын ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын наймны өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.

“Ном мэдээллийн төв”-ын шав тавих ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох, БХЯ-ны төрийн захиргаа удирдлагын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, ҮБХИС-ийн удирдлагууд болон “Ном мэдээллийн төв”-ын барилгын ажлыг гүйцэтгэх Л.Мөнхдалай захиралтай “Рок Пэйнт” групп ХХК-ын хамт олон оролцлоо.

Тус барилга нь архитектурын шийдлийн хувьд 18 харьцах нь 30 метрийн талбайг хамарсан цэргийн мөрдөс хэлбэртэйгээр баригдах юм.

Мөн орчин үеийн стандартад нийцүүлэн шилэн лифт, гүүртэйгээр дотоод зохион байгуулалтыг төлөвлөсөн байна.  Уг номын санд зөвхөн ҮБХИС-ын сонсогчдын хүрээнд гэлтгүй цэргийн бүх шатны алба хаагчид өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой аж. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш