logo
Туул, Сэлбэ, Дунд голын эргийг цэвэрлэлээ

Туул, Сэлбэ, Дунд голын эргийг цэвэрлэлээ

2020/05/11

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажилд цагаар ажиллуулдаг. Хүмүүсийн олноор цугларч амардаг Туул, Дунд, Сэлбэ голын эрэг дагуух хэсэгт үүссэн хог хаягдлыг дөрөвдүгээр сараас эхлэн тогтмол хуваарийн дагуу 7 хоног бүрийн баасан, бямба гарагт цэвэрлэж байна.

Цэвэрлэгээний ажилд иргэдийн бүлгийн 130 гаруй хүн ажилладаг байна. Хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэж байгаль орчноо хамгаалан хог хаягдлаа ил задгай хаяхгүй байж зориулалтын хогийн сав бүхий хог ачих цэгт хаяж байхыг уриалж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш