Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гарагт болж, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгууллаа.
Тус төв нь УИХ, Засгийн газар, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах, бие даан иргэний эрх зүйн харилцаанд ордог аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байх юм.