logo
Өнгөрөгч онд эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ

Өнгөрөгч онд эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ

2020/05/26

Манай улсын иргэд 2019 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ.

Сонирхуулахад, 2019 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Тэмүүлэн, Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг өгчээ.

Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2019 онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон.

Харин хөвгүүддээ Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш