logo
Япон улсаас 258 иргэн эх орондоо ирлээ

Япон улсаас 258 иргэн эх орондоо ирлээ

2020/06/12

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20:25 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.

 Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Намуун”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш