logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2020/06/26

Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 5. Сугар гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал:  Ус

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.

Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд өдөр давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш