logo
2019 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарлаа

2019 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарлаа

2020/06/26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар 2019 онд батлагдсан хуулиуд дээр өнөөдөр Төрийн тамга дарлаа.

Төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуульд заасны дагуу 2019 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан хуулиудын уг эхийн эхний хуудаст Төрийн тамгыг дарав.

Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дардаг байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш