logo
Гурван хүний үс нэг “үсэн” гутал болно

Гурван хүний үс нэг “үсэн” гутал болно

2020/07/01
Монголчууд хэзээнээсээ амьдрах арга ухаанаараа дэлхий дахинд гайхагдсаар ирсэн ард түмэн. Хэдэн зууны тэртээ малын ноосоор эсгий гутал хийж, арьсаар нь дээл хувцсаа хийгээд өмсчихдөг, бүтэн үхрийг үнхэлцгэнд нь багтаачихдаг шүү дээ. Яагаад гэвэл малынхаа тоо толгой, чанар, хэмнэлийг дагаад тэр. 
 
Харин Тайванийн хувьд БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг гэдгээрээ хүний тоо толгой, түүнээс гарах түүхий эдээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэр ч утгаараа нэг насаараа буюу 40 жил хүний үс зассан нэгэн хүн зассан хүмүүсийнхээ үсийг цуглуулан, хэвэнд оруулж, лакдан, будаж, хэвэнд оруулаад өсгийтэй гутал хийсэн гэнэ. Угтаа өнөөх үсчин эмэгтэй өөрөө хавтгай палибагар хөлтэй учир өсгийтэй гутал өмсч чаддаггүй байж. Тиймээс ганган хүүхнүүдийн хөлийг харж, дүр хүслээ бадраасаар нэг л өдөр үсэн гутал хийх санаагаа олж хэрэгжүүлсэн байна.
 
Түүгээрээ ч бахархаж, шинэ урлагийн бүтээл сэдэж олсондоо баяртай байгаагаа гайхаж байгаа гэнэ. Үсэн гутлын зохиогч үсчдийн томоохон 100 гаруй тэмцээн уралдаанд оролцжээ. Хиймэл үсийг бодвол хүний үс хугардаггүй бат бөх, будаг сайн авдаг гэдгийг бас олж мэдэж чадсан байна. Түүнчлэн нэг гутлын өсгий хийхэд доод тал нь гурван хүний үс хэрэг болдог бөгөөд гутлаа хийхэд нь үс дутахад хүрвэл хөршүүдээ мулзалдаг гэнэ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш