Эх сурвалж: www.nytimes.com
АНУ-ын Дээд шүүхээс даваа гарагт Макаогийн тэрбумтан, үл хөдлөхийн бизнес эрхлэгч Нг Лап Сенг-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгов. Олон тэрбум долларын өртөг бүхий уулзалтын танхим барих зорилгоор НҮБ-ын хоёр элчин сайдад хахууль өгсөн хэргээр түүнийг 4 жилийн хугацаанд хорих ялыг 2019 онд оногдуулсан билээ.
Нг Лап Сенгийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тэргүүн, Антигуа-Барбудагийн элчин сайд асан Жон Эш болон НҮБ-ын Доминикан Улс дахь элчин сайдын орлогч асан Фрэнсис Лоренцо нарт хээл хахууль өгсөн хэргээр прокурорууд буруутгаж байсан билээ.
Нг Лап Сенг нь Пенсильван мужийн шоронд хоригдож байгаа бөгөөд 2022 оны 1 дүгээр сараас суллагдах боломжтой юм.