logo
Хөдөлгөөнт удирдлагын байрыг бүрэн тоноглож, ашиглалтад оруулав

Хөдөлгөөнт удирдлагын байрыг бүрэн тоноглож, ашиглалтад оруулав

2020/07/07

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг аврах ажиллагааны тусгай зориулалтын “Камаз” маркийн автомашиныг ашиглан хийж гүйцэтгэлээ.

Хөдөлгөөнт удирдлагын байртай болох хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлүүлж, явуулын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дарга, захирагч нарыг шууд удирдлагаар хангах, мэдээ, мэдээллийг  шуурхай авах, дамжуулах, алба хаагчдыг ая тухтай орчинд үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах боломжтой боллоо гэж  Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.







АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш