Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг үргэлжилсээр байна. Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай нислэг энэ сарын 12-ны өдөр 21.50 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.