logo
Даланзадгад сумын "Ногоон хэрэм"-ийн 2-р талбайд "Хүлэмжийн аж ахуйн цогцолбор"-ыг байгууллаа

Даланзадгад сумын "Ногоон хэрэм"-ийн 2-р талбайд "Хүлэмжийн аж ахуйн цогцолбор"-ыг байгууллаа

2020/07/17

Өмнөговь аймаг, Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Кёнсанбуг аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын "Ногоон хэрэм"-ийн 2-р талбайд "Хүлэмжийн аж ахуйн цогцолбор"-ыг байгуулсан. Тус цогцолборт 2017-2019 онуудад тус бүр нь 600 м/кв бүхий дөрвөн улирлын хоёр хүлэмж, 15 ширхэг зуны хүлэмж, услалтын систем бүхий ил талбайд 15 нэр төрлийн хүнсний ногооны 50 гаруй сорт, жимсний 5 төрлийн модны сортууд болон зарим ховор эмийн ургамлыг тариалж туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.

2020071703

2020 онд  тус цогцолборт 40-50 хүний багтаамжтай сургалтын байр, 16 ажилчдын байрыг барьж ашиглалтад оруулаад байна.

2020071701

2016 оноос Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар "Оюу хүлэмж-1", "Оюу хүлэмж-2" төслүүдийг хэрэгжүүлэн, 50-60 хувийн хөнгөлөлттэй үнээр 229 хүлэмжийг орон нутгийн газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид олгож, аймгийн хэмжээнд нийт 463 хүлэмжийн 35.5 мянган м/кв талбайд тариалалт хийж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш