logo
БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргах иргэдийн анхааралд

БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргах иргэдийн анхааралд

2020/07/18

Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээ авах болохыг мэдэгдье.

Хүсэлтээ явуулахад дараах зүйлийг анхаарна уу.

­ЭСЯ-наас гаргасан “нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д Таны нэр орсон байгаа, мөн анхны өргөдөлд дурдсан шалтгаан, нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тохиолдолд иргэд ДАВТАН өргөдөл ирүүлэх шаардлагагүй. Нэрсийн жагсаалтыг дараах холбоосоос харна уу.

http://seoul.embassy.mn/index.php?moduls=101&id=208

7 дугаар сарын 10-наас өмнө ЭСЯ-нд цахим шуудангаар хандсан нутаг буцах иргэдийн өргөдлийг нөхөж оруулсан бөгөөд 7 дугаар сарын 10-наас хойш ирүүлсэн иргэд доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

­Нутаг буцах өргөдлөө өгөхийн тулд иргэд заавал биечлэн Консулын хэлтэст ирэх шаардлагагүй болно. Мэйл явуулах боломжгүй иргэд дотоодын шуудангаар ирүүлэх боломжтой бөгөөд зайлшгүй шаардлагатай гэвэл биеэр ирж болно.

­Эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй болон жирэмсэн эхчүүд эмнэлгийн тодорхойлолтыг ЭСЯ-ны embassyofmongolia@yahoo.com цахим хаягаар явуулна.

­Консулын хэлтэс цахимаар ирүүлсэн иргэдийн өргөдлийг хүлээн авч, өргөдөл өгсөн өдрийн дарааллын дагуу тухайн иргэнтэй эргэж холбогдож мэдээллийг нягталж бүртгэлийг баталгаажуулж хариу өгнө.

­Консулын хэлтсийн ачаалал эрс нэмэгдэж байгаа тул иргэдийн өргөдлийг нэг бүрчлэн бүртгэж, холбогдох баримт материалыг нягтлан хавсаргаж, файл үүсгэх, эргэж хариу мэдээлэхэд тодорхой хугацаа орж буйд Та бүхэн хүлээцтэй хандахыг хүсье.

Нутаг буцах хүсэлтэй иргэд дараах холбоосын дагуу хүсэлтээ гаргана уу.

БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl1s0YUAyG7j7MeKiQ4sOhQ8834sPIffOrlWRPntA77FhGvA/viewform

ЭСЯ-наас хүлээн авч байгаа нутаг буцах иргэдийн өргөдлийг долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж байгаа болно.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020.07.16
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш