logo
Ахмадуудаа сонсож, хамтран ажиллана

Ахмадуудаа сонсож, хамтран ажиллана

2020/07/19
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Боловсрол, шинжлэх ухааны яамны ахмадын хороо болон Монголын ахмад багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа. Ахмадууд сайдад баяр хүргэж, амжилт хүсэв. Багш бэлтгэж буй сургуулиудын чанар болон эх хэлний боловсролыг сайжруулж, бага ангид энэ чиглэлээр сургалт явуулах, багшийн чадвар, ёс зүй, харилцааг сайжруулахад анхаарах талаар ахмадууд санал бодлоо хэлсэн юм.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Ахмадуудынхаа сургаалыг сонсоно гэдэг алдаж болохгүй алтан боломж. Сэтгэл зүрхээ өгч ажилласан салбарынхаа хөгжлийн төлөө хэлсэн та бүхний олон санал бидний бодлого, зорилготой нийцэж байна. Сонсож, зөвлөлдөж, хамтран ажиллана” гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш