logo
Багшийн ажлын ачааллыг зөв жигдлэх асуудалд анхаарахыг хүсэв

Багшийн ажлын ачааллыг зөв жигдлэх асуудалд анхаарахыг хүсэв

2020/07/25
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа. Багш мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, багшийг тасралтгүй хөгжүүлэх, орон сууцны хангамж, нийгмийн баталгааг сайжруулах, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, VIII их хуралд бэлтгэх асуудлуудаар сайд байр сууриа илэрхийлж, багш нарын санал, хүсэлтийг сонсов.

Багшийн ажлын ачааллыг бууруулах, зөв тэнцвэртэй болгох шийдвэрүүдийг яамны зүгээс гаргаж байгаа ч, хэрэгжилт сургууль, цэцэрлэгийн түвшинд хангалттай бус байгаа нь шат шатны байгууллагын ажлын уялдаа холбоо, удирдлагын төдийгүй багш нарын хандлагаас хамаарч байгааг дурдаж, багшийн ажлын ачааллыг бууруулах асуудалд дахин анхаарахыг салбарын сайдаас хүсэв.



Багшийг ажлын байран дээрээ хөгжих боломжийг олгох, сургуулийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үр дүнгийн урамшууллыг багшийн чадвар, ажлын үнэлгээтэй нь уялдуулах, төрийн албан хаагчийн чадвар, харилцаа, ёс зүйн асуудалд анхаарах талаар холбооны төлөөлөл санал хэллээ.  Уулзалтын үр дүнд БШУЯ болон Монголын багш нарын холбоо багшийн хөгжлийн асуудал, их хурлын шийдвэрийн хэрэгжилт дээр хамтарч ажиллахаар болов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш