logo
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

2020/07/27

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг,  төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон, Улз  голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшиж, аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш