logo
Турк улстай дээд боловсролын салбарт хамтран ажиллана

Турк улстай дээд боловсролын салбарт хамтран ажиллана

2020/08/07
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзлаа. Элчин сайдын зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон явдалд баяр хүргээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ илэрхийллээ.  
 
Монгол Улсын дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Туркийн холбогдох байгууллагын саналыг яам дэмжиж байгааг илэрхийлэн ойрын хугацаанд Туркийн Дээд боловсролын зөвлөлтэй тус салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн төслийг эцэслэн байгуулах саналыг талууд зөвшилцөв. 
 
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Турк улсад суралцах монгол оюутны элсэлт, хичээл сургалтыг цахим хэлбэрээр зохин байгуулж, суралцах боломж олгоход анхаарч өгөхийг элчин сайдаас хүслээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш