logo
Даланзадгад хотноо 1200 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлэв

Даланзадгад хотноо 1200 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлэв

2020/08/10
2020 он Өмнөговьчуудын хувьд онцлог. Аймгийн Засаг даргын Захирамжаар "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан. Тус салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг ахиулан хийж байгаа бөгөөд Даланзадгад хотын Баруун сайхан 1 дүгээр багт 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг өнөөдөр эхлүүллээ.

Спорт заал, урлаг заал, номын сан, цайны газар зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт сүндэрлэх ба Өмнөговь аймаг, Оюутолгой компаний хамтарсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм. Орон нутагтаа олон бүтээн байгуулалтыг цогцлоосон Хүннүгийн говь компани гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд 2021 оны 08 дугаар сард ашиглалтад оруулах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш