logo
"Манай гэр бүл" хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байна

"Манай гэр бүл" хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байна

2020/08/19

Өрх гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь гэр бүл дэх хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, гэр бүлийн бат бөх элгэмсэг харилцааг бэхжүүлэх зорилготой бөгөөд үндсэн 5 бүлэгтэй хөтөлбөрийг гэр бүлийн гишүүн бүр хамтран амжилттай хэрэгжүүлснээр эцэг эхийн хүүхдийнхээ эрүүл мэнд боловсролд хандах хандлага сайжрах, өрхийн орлого нэмэгдэх, хуримтлалтай өрхийн тоо өсөх, халдварын бус өвчлөлт буурах, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт багасахад нөлөөлөл үзүүлэх юм.

Тус хөтөлбөрт Өмнөговь аймгийн ЕБС-ийн 5-10-р ангийн 262 бүлгийн 8000 хүүхэд хамрагдаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш