logo
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа

2020/08/19
Ажлын хэсгийнхэн өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа, өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан бол өнөөдөр Орхон аймаг дахь Төрийн өмчит үйлдвэрийн газруудаар орлоо.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзлээ. Эрдэнэт хотын хүн ам, албан байгууллагыг ундны болон техникийн усаар тасралтгүй найдвартай хангадагаараа Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламж нь онцлог талтай. Цэвэрлэх байгууламж нь хоногт 12 мянга орчим шоо метр бохир усыг татан, дөрвөн үе шаттайгаар цэвэрлэж, зайлуулах хүчин чадалтайгаар ажилладаг иж бүрэн техник, тоног төхөөрөмжтэй байгууламж юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон албаны бусад хүмүүс Цэвэрлэх байгууламжийн бохир усанд байгаа хог хаягдал, элс, лаг, өөх тосыг арилган, цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хүртэл хийгддэг үе шат бүрийг нарийвчлан үзэж сонирхлоо. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд бүгд сайн ажиллаж байна гэж онцоллоо.

Ажлын хэсгийнхэн одоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор дахь Ногоон хөгжлийн төвийн болон бусад бүтээн байгуулалттай танилцаж байна.

 

 

А.Бямбамаа
Фото: Ш.Лхамсүрэн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш