Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул хөгжим урлаач, шинийг санаачлагч, лимбэчин Г.Дэчингийн урласан Таван хошуу малын дүрст хөгжмийг өнөөдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдэд гардуулж өглөө. 1967 оны сүүлчээс хонь, ямаа, үхэр, тэмээн хуур хийж эхэлсэн түүхтэй. Улмаар урласан хөгжмийн зэмсгээрээ уралдаан тэмцээнд амжилттай оролцож явсан нэгэн цагийн хосгүй авьяастан билээ.
Түүний анхлан урласан 5 хошуу малын дүрст хөгжмийг аймгийн ХЖТ-т хүлээлгэн өгч байгаа нь аялгуут магтаал язгуур урлагийг аймаг, орон нутагтаа хөгжүүлэхэд үр дүнтэй ажил болж байгааг албаны хүмүүс онцолж байлаа. Цаашид таван хошуу малын дүрст хөгжмөөр тоглогдох урлаг соёлын бүтээлүүд Өмнөговийн брэнд болон хөгжих юм.