logo
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав

2020/09/03

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг есдүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч уулзаж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Казахстаны найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр орон бие биенээ дэмжиж ажиллахын чухлыг онцлов.

Элчин сайд Жалгас Адылбаев хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, соёлын солилцоог дэмжих, эдийн засгийн салбарт тодорхой төслүүд хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн олон улс, бүс нутгийн тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа нотолсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш